2011.05.15

“Жижиг дунд үйлдвэрийг дэмжих” дэд хөтөлбөр

Монгол улсад хүнсний аюулгүй байдал алдагдаж, бохир гар дээрээс худалдаа хийснээр үүсч болох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэндэд тустай экологи йн цэвэр баталгаат хүнсний бүтээгдэхүүнээр иргэдийг хангах, гадаад зах зээлд бүтээгдэхүүнийг нийлүүлэх, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох, дэмжих зорилгоор Нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, БГД-ийг хөгжүүлэх хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох ЗГ-ын тогтоол, ЗГ-ын мөрийн хөтөлбөр,  УИХ-ын гишүүн миний мөрийн хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж БГД-ийн нутаг дэвсгэрт Хуш модны самар боловсруулах үйлдвэрийг байгуулж ашиглалтанд оруулахад бэлэн болоод байна. Энэ төсөлд 8,8 сая төгрөгийг төсөвт суулгаж улсаас санхүүжүүлээд байна. Уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  Монгол орны байгалийн дагалдах баялаг болох хушны самрыг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн байдлаар зах зээлд гаргах зорилготой ба Хуш модны самрыг боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд оруулснаар самрын идээг савлаж худалдаанд гаргах, самрын цэвэр тос үйлдвэрлэн гаргах байгалийн гаралтай хүнсний тэжээллэг бүтээгдэхүүнийг бий болгох цаашид самрын ясаар модон эдлэл болон цаасан уут  үйлдвэрлэх үйлдвэрлэлийг бий болгохоор зорьж байгаа болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.