2014.06.26

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг АН завсарлага авлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой байсан.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлаар тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдэж хойшлууллаа.

Тэрээр учир шалтгаанаа ЭЗХЯ-нд өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагаас нэгжлэг явуулсан байна. Үүнээс гадна Хөгжлийн банкинд нэгжлэг явуулсан байсан. Тус яамнаас хэрэгжүүлж буй ажил ард иргэдийн амьдралд нааштайгаар тусч байгаа. Гэтэл ийм хяналт шалгалт явагдаад байгаа учраас Эдийн засгийн хөгжлийн сайд байх учиртай. Иймээс Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна  гэсэн юм.