2014.06.16

С.Бямбацогт: Бурууг бидэнд битгий чих

УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын байр суурийг хүргэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Бид 2008 онд 45 суудалтай байхдаа 25 суудалтай АН-ыг сонсдог, завсарлага авахад нь хугацаагүй завсарлага өгдөг байсан. Харамсалтай нь өнөөдөр парламент дахь эрх баригчид хүч түрж байна. Эцсийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг муудлаа. Ажилгүй, орлогогүй боллоо. Эдийн засгийг унагалаа. Хуулиа зөрчөөд хамгаалаад явж байна. ЭЗХ-ийн сайдыг  огцруулах асуудал дээр хууль зөрчөөгүй гээд байгаа. Хуулийн төсөл өргөн барьсанаас хойш 14 хоног өнгөрч, хууль зөрчигдөөд байна. Өнөөдөр бид горимын санал гаргасан. Гэтэл хориглолоо. Бид та бүхний алдааг засч, зарлуулах гээд л явж байна. Бурууг бидэн рүү битгий чихэж бай. Ингээд МАН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй гэдгээ албан ёсоор хэлье гэлээ.