УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.05.22

Р.Бурмаа:Намын удирдлагад таалагдах, таалагдахгүйгээс үл хамааран санал өгөх эрхтэй

“Ам нээвэл” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа оролцлоо.

- Таныг саналаа буруу, зөв өгсөн гэсэн хэл аманд ороод байгаа  л даа. Тэгэхээр энэ асуудал дээр тайлбар хэлэх боломжтой?

1996 оны сонгуулиас өмнө их хурал хаалттай санал хураалттай байсан. Бид хаалттай санал хураалтыг нээлттэй болгоё. Иргэд, сонгогчид  амласан зүйлийг нь мэдэх зорилгоор тухайн үеийн ардчилсан холбоо эвсэл 301 нэр дэвшигч, улс төрийн намуудад захидал бичиж, уриалга өгч саналыг нь хүлээж авч 1996 оны сонгуулийн дараа нээлттэй санал хураалттай болж байлаа.

Энэ нь эргээд иргэд, сонгогчид хаашаа санал өгч байгаагаа мэдээлдэг, амласан амлалтынхаа дагуу ажиллаж байна уу гэдгийг харах боломжийг өгч байв. Тэрнээс биш нээлттэй санал хураалт нь эргээд намын удирдлагуудад таалагдах,  дарамтлуулдаг, шахуулдаг байх ёсгүй. Тийм  учраас би ард түмний элч саналаа хаашаа өгөх вэ гэдэг дээр намын удирдлагад таалагдах, таалагдахгүйгээс үл хамааран санал өгөх эрх дээр халдах эрхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.

- Таны энэ санаачилсан асуудал чинь эргээд таны санал өгөх эрх ашигт эргээд хөндөгдөж байна уу гэсэн ойлголт байна л даа?

Тэгэхээр миний хатуу байр суурьтай байгаа нь нэгдүгээрт, үүнийг иргэдийн мэдэх асуудал байх ёстой. Ялангуяа юм амлаж гарч ирсэн нэр дэвшигч сонгогдсоныхоо дараа юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болох, цаанаа улс төрийн намын, эвсэл цөөхөн хүний улс төрийн утсан хүүхэлдэй, кнопчин болсон эсэхийг нээлттэй санал хураалт мэдэх эрхийг олгодог.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...