Э.Бат-Үүл яллаа
2014.05.21
Э.Бат-Үүл яллаа
АН-ын бүлгийн хуралд Нийслэлийн удирдлагууд өөрсдийн саналаар оролцож, мэдээлэл хийсэн байна.
Энэ үеэр бүлгийн гишүүд нийслэлд хийж буй ажлуудьн явц эрчимтэй байгааг сайшаагаад цаашид хийж гүйцэтгэх ажлуудад нь чиглэл өгсөн байна. Мөн “Гудамж” төслийн ажлыг үргэлжлүүлэн хийх ёстой гэж үзээд шаардагдах хөрөнгийг нь Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргаж өгөхийг Н.Батбаяр сайдад даалгажээ.
“Гудамж” төслийн хөрөнгийг хөдөө орон нутаг руу татсан гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат- Үүл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай муудалцаж байсан. Тэгвэл Н.Батбаяр, Э.Бат-Үүл нарын маргаан хотын захирагчийн ялалтаар дуусаж байна.