Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд асуулт асууж УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хариуллаа.
Энэ хуулийн гол зорилго нь хүний эрхийг хангах зорилготой. Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэггүй ийм төлөвлөлтүүд маш их болчхоод байгаа. Яагаад энэ үүссэн бэ гэхээр Улаанбаатар хотын ерөнхий архитектурын зөвшөөрлөөр төлөвлөдөг. Төлөвлөхдөө барилгын сайдын баталсан норм дүрмийг баримталдаг. Үүн дээр сургууль цэцэрлэгийн асуудал байдаг. Тэгэхдээ зарим тохиолдолд сургууль, цэцэрлэгтээ зөвшөөрлийг өгдөг. Заримд нь огт өгдөггүй. Тэр дабл стандарт нь мөрдөгдөөд байгаа байхгүй юу. Гарын үсэг зурж байгаа, ажил хариуцаж байгаа хүмүүст дабл стандарт мөрдөгдөж байгаа учраас миний хувьд энэ сургууль цэцэрлэгийг заавал хуульд оруулж байж хотхон хороололд төлөвлөх нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Мянга хүртэл хүн амтай өрхтэй хотхон хороололд нэг улсын сургууль байнагэж төлөвлөж байгаа. Мянган өрхөд баян хүмүүс байх бололцоогүй л юм байна лээ. Дийлэнх нь улсын сургуульд хүүхдээ өгөх юм сан гэсэн хүмүүс л байгаа. Тийм учраас миний хувьд энэ хууль дээр хүүхдийн эрхийг хангахын төлөө, хүний эрхийг хангахын төлөө хамгийн сайн сургууль бол гэрийн ойролцоо сургууль, аюулгүй байдлыг хангана. Хол явна гэдэг чинь аюултай байдал үүсгэнэ, машинаар зөөнө, машинаар авна. Тийм учраас хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө энэ хуулийг санаачилсан гэж үзэж байгаа.