2014.04.25

Тамхины хяналтын хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа Эрүүл мэндийн Сайд илэрхийлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.04.24/ нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлэх үеэр Эрүүл мэндийн яам энэ хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ.

Н.Удвал сайдын байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тамхи таталт гэдэг бол хүний үндсэн хэрэгцээ биш. Тиймээс  төр аливаа хорт зуршлыг дэмжих нь их том алдаатай болж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яам удаа дараа байр сууриа илэрхийлж байгаа. Зарим орнууд Тамхины сайн хууль гаргаад энэ хуулийнхан эсрэг сурталчилгаа, лоббид явуулсаар хуулийн хэрэгжилтийг унагаж, алга болгодог сөрөг үр дагаварууд бий.