Хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов
2014.04.10

Хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов

 УИХ 2014 оны хаврын ээлжит чуулганыхаа хэмжээнд хэлэлцэх хуулиудын дарааллыг тогтоож холбогдох тогтоолыг батлаад байна.

УИХ 2014 оны хаврын ээлжит чуулганыхаа хүрээнд улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээний томоохон хуулиудын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.  2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг гаргана. 2015-2016 оны төсвийн төсөөллийг хэлэлцэнэ. Бас газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. Зарим гишүүний санаачлан боловсруулсан хамтын тэтгэврийн тухай хуулийг батлан гаргана гэсэн чиглэлэй байна. Мөн эдийн засгийн хүрээнд зарим талын зохицуулалт хийх шаардлага бий гэж гишүүд үзэж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: "Нийгмийн даатгалын сан гэдгийг энд байгаа гишүүд бүгд мэдэж байгаа. Мөнгө байхгүй хоосон сан байгаа. Өнөөдөр Монгол улс маань хөдөлмөрийн харилцаатай уялдаатай нийгмийн даатгалын тогтолцоотой. Хөдөлмөр хийсэн хүмүүс төлсөн шимтгэлийнхээ үр дүнд тэтгэвэр авч байгаа. Суурь энэ тогтолцоогоо өөрчлөөгүй байж оруулж ирж байгаа хуулийн төсөл маань нэлээд зөрчилтэй үр дагаврыг дагуулах гээд байна.”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Өнөөдөр улс оронд эдийн засгийн хямрал бодитоор нүүрлэсэн. Тийм учраас эдийн засгийн хямралыг яаж хохирол багатай давах юм бэ, төлөвлөгөө, гарц, арга замын тухай УИХ нэн тэргүүнд хэлэлцэх ёстой. Гэтэл хэлэлцэх асуудлын гуравдугаарт “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын

УИХ хаврын ээлжит чуулганаа долдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.

тогтоолын төслийг л харж байна. Энэ жагсаалтан дотроос өөр юуг ч олж харахгүй байна. Эдийн засгийг идэвхжүүлэх тухай асуудал биш эдийн засгийн гүнзгий хямралаас яаж гарах вэ гэсэн асуудлыг нэмж хэлэлцэх ёстой.”

Харин УИХ-ын гишүүдийн санаачлан өргөн барьсан зарим хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй, хэлэлцэхгүй цаг хугацаа алдаж байгааг УИХ-ын гишүүн С.Бямбацогт сануулж байлаа. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хувьд УИХ “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий гэсэн байр суурьтай байв. Гишүүдийн өргөн барьсан хуулиудын төсөлд ямар нэг байдлаар ялгавартай хандаагүй, хуулийн хүрээнд зохицуулалт хийсэн гэсэн тайлбарыг ч төсвийн байнгын хороны дарга А. Бакей өгч байлаа.

УИХ 2014 оны хаврын ээлжит чуулганыхаа хугацаанд хэлэлцэх хуулиудын дарааллыг тогтоож холбогдох тогтоолыг эцэслэн батлаад байгаа юм. Хуралдааны дэгээр бол УИХ хаврын ээлжит чуулганаа долдугаар сарын нэгэн хүртэл үргэлжлүүлнэ. Шаардлагатай нөхцөлд УИХ-ын даргын захирамжаар чуулганы хуралдааныг 14 хоногоор сунгах эрхзүйн боломжтой юм.