Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Солонгос улсын Парламентын гишүүн, Хот төлөвлөлтийн байнгын хорооны дарга Пак Жин болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2013.08.15

Улаанбаатар хотын хөгжилд Солонгосын компаниуд оролцоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл,  Бүгд Найрамдах Солонгос улсын Парламентын гишүүн, Хот төлөвлөлтийн байнгын хорооны дарга Пак Жин болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, хоёр орны харилцааны талаар санал солилцлоо.

Солонгосын парламентын гишүүн Пак Жин “Энэ их ажлын үеэр бид бүгдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатар хотын Усан хангамжийг сайжруулах, дулааны шугам сүлжээг шинэчлэх зэрэг хотод тулгарч буй асуудалд Солонгосын Койка олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаа. Энэ ажилд бидний зүгээс бүх талын дэмжлэгийг үзүүлж, хамтарч ажиллах болно.

Ханын материалд барих Улаанбаатар хотын шинэ захиргааг Солонгосын компани барих юм

Мөн Солонгосын Элчин сайдын яамны шинэ барилгын газрыг шийдвэрлэн өгч, барилгын ажил эхэлсэнд бид баяртай байна. Нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох боломжийг манай аж ахуйн нэгжүүдэд олгож, хотын бүтээн байгуулалтад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Хотын дарга “Хоёр улсын харилцаа улам бүр гүнзгийрч, ялангуяа боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлд онцгой хөрөнгө оруулагч орны тоонд Солонгос улс орж байгаад талархаж байна. Мөн хотын бүтээн байгуулалтад ч хамтран ажиллах болно.

Ханын материалд барих Улаанбаатар хотын шинэ захиргааг Солонгосын компани барих юм. Олон улс орон Монгол улсын уул уурхайд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг бол Солонгос улс  бүтээн байгуулалтыг дэмждэг явдалд бид талархаж байна