Ц.Элбэгдорж сурталчилгаагаа Дорнод аймгаас эхлүүллээ.
2013.05.23

Дорнодынхон АН-ын фанатаар шалгарав

Дорнод аймгийн Ардын намын хэсэг залуу Засаг дарга асан Т.Жанлавыгаа эсэргүүцэж, өлсгөлөн зарлав. Энэ нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Т.Жанлавыг тус аймгийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсонтой холбоотой байсан юм байх.

Газар нутгийн хэмжээ - 123,597 км². нийт хүн ам 69,552 /2010 он/.

Гэхдээ тэд одоогоор өлсгөлөнгөө зогсоогоод байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийнхаа сурталчилгааг эндээс эхлүүлсэн. Дорнодыг “улаан” аймаг гэхэд болно. Тус аймгийнхан Ардчилсан намынхнаас илүүтэй Ардын намынханд элэгтэй.

Энэ бүхнээс нь болсон уу ямар Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж тус аймгаас сонгуулийнхаа сурталчилгааг эхлүүллээ. Дорнодчууд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн үеийн МАХН-аас нэр дэвшиж байсан Н.Энхбаярт саналаа өгч байсан билээ.