Орон сууцны хөтөлбөрөөс болж иргэдийг хохироохгүй
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай цаг цеийн асуудлаар
ярилцлаа.
-Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн «100 мянган айлын орон сууц» хатөлбөр цаашид үргэлжлэх эсэхэд иргэд эргэлзэж эхэллээ. Салбарын сайдын хувьд гар хариулт өгөх вэ?
-Өмнөх УИХ «Шинэ бүтээн байгуулалт» гэдэг хөтөлбөр баталсны нэг хэсэг нь «100 мянган айлын орон сууц» хөтөлбөр юм. Энэ хатөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар гурван удаа тогтоол гаргаж, хамрагдах орон сууцны хорооллуудыг зарласан. Мөн анх удаа орон сууц худалдаж авах иргэнд 55 м.кв-аас дээшгүй талбайтай байранд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу 200 тэрбум төгрөгийн бонд гаргахыг тухайн үёийн сайд нарт үүрэг болгосон ч хэрэгжээгүй юм билээ.
Тухайн үед нь Хөгжлийн банк байгуулагдсан учраас 50 хүртэл тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр гаргах шийдвэр гаргасан. Үүний дагуу зээл олгогдож, хамрагдах хүсэлтэй иргэдийг ОССК бүртгэж ирсэн.
-Энэ бол хөтөлбөрийн эхний саруудад болсон үйл явц. Харин цаашид хэрхэх бол?
-Биднийг ажил авах үед 20 тэрбум төгрөг олгогдсон байсан. 4000 гаруй хүн бүртгүүлсний 1000 орчим нь шаардлага хангасан гэсэн дүн, мэдээгээ өгсөн. Тэр ч утгаараа бид Засгийн газраас дараагийн тодорхой бодлого гартал хөтөлбөрөө үргэлжлүүл гэсэн үүрэг өгсөн.
Хамгийн сүүлд 2012 оны арваннэгдүгээр сарын 16-нд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн.
Одоогийн байдлаар 700 гаруй иргэний материал зээлийн хороогоор хэлэлцэгдэхэд бэлэн болчихсон, зээл авах шатандаа яваа 800 гаруй иргэн байгаа гэсэн мэдээ бий. Мөн зээлийн шаардлага хангахгүй гэсэн тодорхой хэсэг хүмүүс ч байгаа. Тэдгээр хүмүүс л хохирч байна гэх утгатай зүйл ярьдаг шиг байгаа юм.
Бид Засгийн газрын хуралдаанаар ярилцахдаа «Зургаан хувийн хүүтэй зээл бодлогын хувь буруу юм байна. Гэхдээ хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнээс болж иргэд хохирох ёсгүй» гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймдээ ч орон сууцтай болох гэсэн иргэдээ хохироохгүй гэсэн зарчмыг барьж байгаа.
-Санхүүжилтээс болж л хөтөлбөр өөрчлөгдөх гээд байна уу?
-Мэдээж, бид өөрсдөөсөө гаргаж өгөөгүй. Харин банкнаас эх үүсвэр гаргана гэдэг хэцүү. Энэ чинь тодорхой хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Хөгжлийн банк шүү дээ. Тиймээс шат шатандаа ярилцах, ойлголцох, тайлбарлах ажлууд хийнэ.
-Дараагийн хөтөлбөр гартал «100 мянган айлын орон сууц»-ыг үргэлжлүүлэх нь гэж ойлгож болох нь ээ?
-Засгийн газраас шийдвэр боловсруулаад, бүх яамнаас санал аван хуралдааны үеэр нэг удаа ярилцсан. Тэгэхэд дахин нарийн тооц, . м.кв-ын үнэ хэд байх вэ, барилгын явц хэдэн хувьтай байна гэдгийг судалж үз гэсэн. Бид ч судалсан.
Гэтэл нөгөө 100 мянган орон сууцны 60 гаруй хувь нь огт эхлээгүй. 8000 орчим нь 2012-2013 онд дамжин хэрэгжихээр байсан. Ингээд 10 гаруй компанийн хүмүүстэй уулзахад нэг м.кв-ын үнэ нь 1.9-2.0 сая төгрөгт хүрчихсэн байна лээ. Тэгэхээр яг моргейжийн буюу зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах нь цөөвтөр юм билээ. Энэ тухай Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаа.
-Юу гэж хэлсэн гэж?
-Дээрх үнийг тооцоход бага, дунд орлоготой иргэдийг дэмжих бус, өндөр хүүтэй, эх үүсвэр нь тодорхойгүй, зориулалтын бус зээл болчихжээ гэсэн.
-Хэрвээ өөр хөтөлбөр хэрэгжих юм бол Хөгжлийн банкнаас эх үүсвэрээ зогсоочих юм биш биз дээ?
-Бид Хөгжлийн банкныхан болон орон сууц хүссэн иргэдийн төлөөлөлтэй хэд, хэд уулзсан. Ингээд зээлийг тодорхой түвшинд үргэлжл үүлээд явъя, хамгийн гол нь иргэдийг хохироохгүй гэдэг зарчмаа хатуу баримталъя гэдэгт санал нэгдсэн. Тиймээс санхүүжих эх үүсвэр тодорхой түвшинд шийдэгдээд явж байгаа. Төрийн банкинд зээлийн материал нь бэлэн болчихсон, бэлэн болох шатандаа яваа иргэдэд зээлээ авах бололцоог нь нээж өгч байгаа.
-Дараагийн хөтөлбөр ямар байх бол. Эзэндээ хүрэх болов уу?
-Цаашид ямар нэгэн хязгаарлалтгүй, бага, дунд орлоготой иргэд, залуучууддаа тохирсон хөтөлбөр гаргана. Эхний ээлжинд Монголбанктай ярьж тохирсны дагуу 800 хүртэл тэрбум төгрөгийн моргейжийн зээл гаргах бололцоотой.
-«100 мянган айл орон сууц» хөтөлбөрт багтахаар материал бүрдүүлсэн хүмүүс айхгүй байж болох нь ээ?
-Тийм.
-Санхүүжилтгүй гэдэг шалтгаанаар хугацаа хойшиллоо гэсэн иргэдийн бухимдал их байгаа шүү дээ?
-Оны сүүлч болон эхээр төсвийн бүх данс хаагдаад, орлого, зарлагаа тооцдог. Одоо л чөлөөтэй болж, гүйлгээ нээгдэнэ.