Ц.Баярсайхан: "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
2012.08.21

Ц.Баярсайхан: "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

 
Шинэ Засгийн газрын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай ярилцлаа.
-Шинэ сайд нар амралтын өдрүүдэд тамгаа гардаж авсан. Салбарын ажилтай таншщаж амжсан уу. Шинэ сайд ажлаа юунаас эхлэх вэ?
-Эхнээс нь хүмүүстэй-гээ уулзаж л байна. Эхний ээлжинд салбарт байгаа хүнд суртал, чирэгдэл, тусгай зөвшөөрөл зэргийг олон түмэнд нээлтгэй болгох ёстой. Хоёрдугаарт, барилгын чанарын асуудалд илүү анхаарна гэж бодожбайна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэр газар хөдлөлийн өндөр баллд оршдог, идэвхжлийн бүсэд барилга барих шаардлагатай болдог. Тиймээс барилгын чанар, аюулгүй байдалд анхаарах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас барилгын үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний чанарын асуудалд онигой анхаарал тавья, импортоор оруулж ирж байгаа арматурын чанарт стандартыг хардаг. цемент гэхэд аль болох чирэгдэл багатай шалгадаг бай ёстой. Гуравдугаарт, салбарт ажиллагсдын ажиллах сонирхол төрөхүйц нөхцөл бололцоог бүрдүүлэх ёстой. Дөрөвдүгээрт, үндэсний компаниудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэднийг өрсөлдөхүйц ажиллагаа явуулж чаддаг болох.

Нөгөө талаар түрүүнд хэлсэн, иргэдэд хувийн сууц барихад нь олгодог янз бүрийн зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох, зураг төслийг нь боловсруулж өгөх, дулааны алдагдал багатай материалууд санал болгох, мэдээж төвлөрсөн болон тусгай opoн сууцны дэд бүтцийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх зэрэгг илүү анхаарна. Мөн үл хөдлөх херөнгийн үнэлгээний асуудалд анхаарал тавих ёстой. Хувь хүн өөрийн өмчлөөд авсан газартаа үл хөдлөх хөрөнгө барьж, түүнийгээ зах зээлийн үнээр нь бодитой үнэлүүлж чадах тал руу илүү анхаарах бодолтой байна.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ барилгуудын үзэсгэлэн болсон. Гэвч энэ үзэсгэлэнд оролцож байгаа компаниудыг харахад хамгийн багадаа 1,5 сая төгрөгөөр ам метр талбайгаа үнэлж байсан. Энэ нь өнөөдрийн жирнйн айлын ачьжиргаатай харьцуулахал өндөр үнэ гэж жирийн иргэд шүүмжилж байна. Байрны үнийг бууруулахад ямар бодлого баримтлах вэ?
--Үнэ өсөөд байгаагийнцаана нэг талаасаа эрэлтнэмэгдэж байна.Иргэдийн амьдрал тодорхой хэмжээгээр сайжирч, хуучдин орон сууцаа солих, шинээр гэр бул болж байр сууц авах сонирхол нэмэгдлээ. Үүн дээр Засгийн газрын зургаан хувийн хүүтэй, тодорхой урт хугацааны бололцоотой зээлийн хөтөлбөр дэвшүүлснээр эрэлт нэмэгдсэн. Тэгэхээр нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүйгээс шалтгаалаад, үнэ нэмэгдэх, хөөрөгдөх хандлага байгаа юм болов уу гэж харж байна. Мөн байрны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, барилгын кампаниуд газрыг үнэтэй авч байна. Энд газрын авлига маш том нөлөөлж байгаа.
Хоёрдугаарт, дэд бүтцийн асуудал тухайн орон сууц барьж байгаа компанийн нуруун дээр ирж байгаа. Мэдээж үүнийгээ орон сууцны үнээс эргүүлээд авахаас өөр арга байхгүй. Энэ асуудлыг шийдэх шаардлага байна. Цаашлаад уламжлалт барилгын орц хэсгээс татгалзах, дулааны алдагдал багатай шинэ технологи руу орох, тэр нь барилгын үнийг бууруулах бодит нөхцөл болох болов уу. Дөрөвдүгээрт, мэдзэж энэ орон сууцны төлөвлөлт, газрын харилиааныасуудлыг иж бүрнээр зохицуулаад ирэхээр орон сууцны үнэ тодорхой төвшинд буурна. Эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг хангахад анхаарах зүйлүүд нэлээд байна. Мэдээж энэ бүхнийг авч явахын тулд тодорхой хүмүүст чиглэсэн, ялангуяа бага дунд орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцны сан юм уу, эсвэл орон сууцны банк байгуулах хэрэгтэй. Ингэж байж тодорхой эх үүсвэртэй болж, орон сууц барих бололцоо нөхцөл бүрдэнэ. Хоёрдугаарт, эпотекийн зээл болон моргейжийн зээлийг зүй зохистой хэрэгжүүлэх, үүнийхээ дагуу хоёр дахь зах зээлийг бий болгож чадах юм бол энэ салбарт зарцуулагдах мөнгө, нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэх байх гэсэн төсөөлөлтэй байна. Энэ мэтээр төлөвлөсөн ажлаа зөв хэрэгжүүлж. чадвал барилгын үнэ тодорхой хэмжээнд буура боломжтой.
-Хөндлөнгийн үнзлгээний компанийн мэргшилтнүүд Монголд орон сууцны оөрийн өртөг ам метр нь 600-700 мянган төгрөгт босч байгаа гэж ярьж байсан, үнэхээр ийм байгаа бол одоогийн хөвсөрсөн үнэ буурах боломжтой харагдаж байна. Хөндлөнгийн шинжээчдийн үнэлж байгаа эиэ тоо энэ хэр бодитой гэж та бодож байна?
- Мэдээж аль болохорон сууцны үнэ үнийнөсөлтийн шалтгааныгтодорхой болгож,есөлтийнх нь эсрэг арга хэмжээ авна. Гэхдээ нөгөө талдаа бид зах зээлийн эдийн засгийн нөхцөлд явж байгааг мартаж болохгүй. Барилгын салбар 100 хувь шахуу хувийн хэвшилд байгаа. Үнэ бололцооны төвшинд байснаар нэлээн хэдэн үндэсний хэмжээний томоохон компаниуд бий болоход нөлөөлж байгаа. Мэдээж үнэ бага, ашиг багатай бол компаниуд барилгын салбараас зай барих байх. Тэгэхээр барилгын үнийг зохистой төвшинд барихын төлөө ажилах болно. Үнэнд механикаар нөлөөлөөд байгаа хэд хэдэн хүчин зүйлийн нелөөг багасгаж чадах юм бол цаашдаа орон сууцны үнэ буурах бололцоо бүрдэнэ. Мен импортхюр орж ирж байгаа түүхий эдийг урьдчилж бөөнөөр оруулж ирэх, эсвэл шаардлагатай бол зарим барааг импортын татвараас хөнгөлөх зэргээр тодорхой арга хэмжээ авбал үнэ  буурах байх.Энэ мэтээр олон талаас судалж үэнэ.
-Өмнөх Засгайи газрын үед 100 мянган айлъш орон сууц хөтөлбөр хэрэгжуүлж эхэлсэн. Шинэ Засгийн газар энэ хөтөлбөрийг үртэлжлүүлэх уу ?

--Засгийн газар 2004 оноос хойш "40 мянганайлын орон сууц", 2008 оноос "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг Шинэ бүтээн байгуулалт гэж томоохон хөтөлбар батлагдсан. Мэдээж түрүү түрүүчийн Засгийн газрын эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Дээр нь Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд бүтээн байгуулалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Улаанбаатар хотод нийтдээ 35 байршилд орон сууц барих, өөрчлөн байгуулалт хийх чиглэл батлагдсан. Тодорхой байршлууд дээр төлөвлөлт хийх, дэд бүтцийг байгуулах ажлууд эхлээд явж байгаа. Энэ ажлын явцтай удахгүй танилцана. Мэдээж Улаанбаатар хотын маань газар олголтын байдал нэлээд хүндэрсэн. Гэр рхороолол, авто зам,барилгажилт гээд өөрчлөн байгуулалт зайлшгүй хийгдэхээр зүйл олон байгаа. Тийм учраас үүнийг хотын шинэ удирдлагууд болон орон нутгийн удирддагуудтай ярилцаж энэ чиглэлээ рхамтарч ажиллана.

 

Жишээ нь томоохон хороолол байгуулах гээд асар их мөнгөөр дэд бүтэц байгууллаа гэхэд тэндэхийн газрыг амины орон сууцны зориулалтаар олгоно гэвэл хийсэн хөрөнгө оруулалт маань үр дүн муутай болно. Тийм учраас хаана амины орон сууцны хороолол хөгжүүлэх вэ, хаана нь нийтийн орон сууцны цогцолборыг дэд бүтэц, сургууль цэцэрлэг, эмнэлэгтэй нь байгуулах вэ гэдгийг нарийн судалж төлөвлөх хэрэттэй. Ардчилсан нам Улаанбаатар руу чиглэн их нүүдлийг зогсоох, орон  нутагт ажиллаж байгаа иргэдийн амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэхийн тулд аймгийн төвүүдийн хот төлөвлөлтийг дахин шинэчилж, улмаар орон сууцны барилгуудыг барих чиглэл мөрийн хөтөлберт орох байх гэж бодож байна. Энэ ажлыг хот төлөвлөлт, газрын харилцаа, дэд бүтцийн талаас нь судалж, хэрэгжүүлэх их ажил хүлээж байна.

-Тэгэхээр өмнөх Засгийн газартай харьцуулахад орон нутгайг орон сууцжуулахад илуү анхаарна гэж ойлгож болох уу?

-Аймгийн тевүүдэд сүүлийн жилүүдэд орон сууя нөхөн баригдсан.Тийм учраас аймгийн төвүүдийн хот төлөвлөлтийг илүү боловсронгуй болгох, газрын харилцаа, барилгахот байгуулалтын талаас нь хянаж үзэх, орон сууц барих, тэндээ тохирсон дэд бүтцийг хөгжүүлэхэд нэн түрүүнд анхаарах байх. Мөн мэдээж энэ салбарын эрх зүйн тогтолцоонуудын шинэчлэлийг хийх ёстой. Одоогоор Их хуралд Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Геодезийн төлбөрийн тухай хууль өргөн баригдаад хэлэлцүүлгийн шатанд байгаа. Энэ хуулиудыг УИХ-аар батлах, улмаар Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байх. Өнөөдөр манайд барилгын үйлдвэрлэлийгхегжүүлэхийн тулд барилгын материалын үйлдвэрийг хегжүүлэх шаардлага зайлшгүй байна. Орчин үеийн барилгын шинэ материал, шинэ хийц нэлээн өргөжих бололцоо гарч ирж байна. Дээр нь манай материалын үйлдвэр дотор цемент арматурын хүрэлцээ хангамж муу. Тиймээс энэ чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих, гадна дотны хөрөнгө оруулалтыг энэ салбар руу хандуулах, дотоодын барилгын  байгууллагуудыг хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэнд ажиллах монгол ажилчдынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын асуудлыг сайжруулах шаардлага чбайна. Ингэж барилгын салбарт монгол ажилчдыг татсанаар гаднаас орж ирж байгаа, ялангуяа хятад ажилчдыг цөөрүүлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, нөөц бололцоогоо ашиглаад мэргэжилтэй ажилчдаа эх орондоо бэлтгэж, тэр ажилчдынхаа ажиллах нехцел бололцоог бүрдүүлэх,үндэсний компаниудаа дэмжих юм бол цаашдаа энэ салбарт хятад ажилчид хэрэггүй болно гэсэн үг.

 

Дээр нь үндэсний компаниуд орон сууцны болон иргэний барилга барихаас гадна үндэсний хэмжээний бүтээн байгуулалт, үйлдвэрийн барилгуудад анхаарч ажиллах цаг ч ирж байна.

-"100 мянган айлынорон сууц" хөтөлбөрийнсанхүүжилт зогссоноос болоод энэ зээлий голгохгүй байгаа гэсэн яриа байсан. Хөгжлийн баикнаас 100 мянган айлын орон сууцны санхүүжилтэд мөнгө шилжүүлэх болмож хэр байгаа бол. Хэзээнээс хөтөлбөрийн санхүүжилт хэвийн болох ю?
-Зээл олголтын явцтай бид танилцаж байна. Орон сууцны санхүүжилтийн корпорациас өгч байгаа мэдээллээр иргэдээс материал хүлээж аваад банкууд руу шилжүүлж байгаа гэсэн. Орон сууцны санхүүжилтийн гол эх үүсвэр гадны зээл байгаа. Дээр нь Хөгжлийн банкнаас босгож байгаа бондын хөрөнгө байгаа. Одоогоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс орон сууцанд зориулж олгосон мөнгөний зарим нь олгогдоогүй байгаа.Үүнийгээ тодруулаад дүн шинжилгээ хийж яаралтай арга хэмжээ авна. Гэхдээ зээл олголт зогссон гэж ойлгож болохгүй. Зээл авахыг хүссэн иргэдийн материалыг хүлээн авч байгаа.
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.