370 тэрбум төгрөгөөр барилгын материалын үйлдвэрүүдийг санхүүжүүлнэ
Ц.Баярсайхан: Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
2013.01.10

370 тэрбум төгрөгөөр барилгын материалын үйлдвэрүүдийг санхүүжүүлнэ

Моиголбанк, Барилга хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэх "Барилгын салбарыг дэмжих, орон сууцны Үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханаас зарим зүйлийг тодруулав.

-Энэ хөтөлбөр батлагдсанаар барилгын салбарт гарах өөрчлөлт юу вэ?

-Монгол Улсын Засгийн газраас орон сууцны үнийг бууруулахын тулд газрыг үнэгүй болгох, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллах нь чухал.

Мэдээж орон сууц барих дэд бүтцийг төрөөс шийдэх ёстой.

Үүний зэрэгцээ сургууль, цэцэрлэгийг ч мөн хариуцах хэрэгтэй. Ингэж байж үнийг тогтворжуулах боломж бүрдэнэ. Энэ удаагийн санамж бичигт гарын үсэг зурснаар барилгын салбарын үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлнэ гэж бодож байна. Үүний тулд Засгийн газраас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус үйлдвэрийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих юм. Мөн шинэ технологи нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх, орон сууцны санхүүжилт, моргейжийн зээлийн санхүүжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурж байна.

-Энэ хөтөлбөрт хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Санхүүжилтийн хувьд барилга, барилгын материалын үйлдвэрт 370 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мэдээж банк болон төсөл сонгох ажльг ил тод явуулна. Моргейжийн зээлд зориулж 800 орчим тэрбум төгрөг гэж төсөөлж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бусад эрхзүйн бичиг баримтыг гаргана. Цаашдаа энэ төрлийн зээлийг зөвхөн Төрийн банкаар бус бусад арилжааны банкуудаар дамжуулж олгоно. Мөн ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Гэхдээ бага, дунд орлоготой иргэд, бусад зорилтот бүлэгт хүргэхийн тулд Засгийн газар тодорхой хөтөлбөр зарлах ёстой. Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороон дээр энэ асуудлыг боловсруулж дуусч байгаа.

-Барилгын компаниуд хөрөнгийн эх үүсвэргүй байгаа нь орон сууцны үнэ өсөх нэг шалтгаан болдог. Тиймээс энэ хөтөлбөр батлагдсанаар эх үүсвэрт чиглэсэн зээл олгох уу?

-Барилгын салбарт дэд бүтцийн асуудлыг шийднэ. Моргейжийн зээл гэдэг нь санхүүгийн эх үүсвэр гэж ойлгож бол-но. Мөн тодорхой орон сууцнуудад туслана. Түүнчлэн барилгын компаниуд хамтарч ажиллах шаардлагатай. Ер нь барилгын салбар, бүтээн байгуулалтад хийх хөрөнгө оруулалтыг тодорхой болгоно.