Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дүр төрх, өндрийн асуудлыг нарийвчлан хэлэлцлээ
2025.04.25

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын дүр төрх, өндрийн асуудлыг нарийвчлан хэлэлцлээ

Улаанбаатар хотын төвийн хэсгийн /их тойруу/ ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга, байгууламжийн барилгажилтын дүр төрх, барилгын өндрийн асуудлаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын архитекторуудын эвлэлээс хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар оролцож байр сууриа илэрхийлж, санал солилцов.