Хятадын шинэ паспорт  хөрш орнуудын дургүйцлийг хүргэлээ
Хятадын эрх баригчдын иргэддээ олгосон шинэ паспорт хөрш орнуудын дургүйцлийг хүргэжээ. Филиппин, Вьетнам зэрэг улс БНХАУ-ын төлөөлөгчдөд эсэргүүцлийн бичиг илгээсэн байна.
2012.11.28

Хятадын шинэ паспорт хөрш орнуудын дургүйцлийг хүргэлээ

 Шинэ паспорт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд, Энэтхэг улсын нутаг дэвсгэрт багтдаг өндөр уулын Аксайчин цөл болон Аруначал-Прадеш мужийг оруулан улсын хилээ тогтоосон Хятадын шинэ газрын зургийг буулгасан байна.

Эдгээр нутаг дэвсгэрийг өөрийн газар нутгаа гэж үзэн дүрсэлсэнд тайлбар хийхийг шаардан хөрш орнууд дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Үүний хариуд Бээжинд байрлах Энэтхэг улсын Элчин сайдын яам Энэтхэг рүү явах виз хүссэн хятад иргэдийн паспорт дээр маргаантай нутгийг Энэтхэг улсын газар нутагт багтаасан зурагтай виз дарж өгсөн байна. Харин Вьетнам улс Хятадын шинэ паспортыг хууль ёсны гэж үзэхгүйгээ илтгэн хятадуудад тусгай цаасан дээр виз дарж өгч байгаа бөгөөд хятадууд буцахдаа энэ цаасыг Вьетнамын хилчдэд хураалгах ёстой юм байна.

Хятадын анхны нисэх онгоц тээгч "Ляонин" хөлөг онгоц дээр тавцангийн нисэх хүчний туршилт хийсэн нь үүнийг гэрчилж байна хэмээн олон ажиглагчид санал нэгдэж байгаа юм.

Шинэ паспорт дээрх Хятадын газрын зурагтай холбоотойгоор ажиглагчид нэгэн сонирхолтой баримтыг тэмдэглэлээ. Вьетнам, Филиппин, Хятадын хооронд маргаантай байгаа Параселийн болон Спратлийн арлууд болон Тайвань Хятадын нутаг гэж тэмдэглэсэн байна. Харин Хятад, Япон улсуудын хооронд маргаантай байгаа японоор Сенкаку, хятадаар Дяоюйдао арлыг Хятадын газар нутагт оруулж зураагүй байна.

Бусад буурай өрсөлдөгчдийг бодвол Япон улстай маргаанаа хүч хэрэглэх замд оруулахыг Хятад одоохондоо бодохгүй байна гэсэн дүгнэлт эндээс хийж болох юм. Энэ нь Энэтхэгийн болон Номхон далайн сав газарт ирээдүйд явуулах урт хугацааны стратегийн дур зураг юм хэмээн шинжээчид үзэж байна.

ЗХУ задарсны дараахан Хятад улс энэ нисэх онгоц тээгчийг Украин улсаас худалдаж авсан юм. Энэ хөлгийг зугаа цэнгээн, соёлын тев, зочид буудал болгоно гэж эхлээд мэдэгдэж байсан юм. Харин сэргээн засварлалт хийсний дараа нисэх онгоц тээгчийг усанд тавьсны дараа Хятадын төр засаг зөвхөн сургалтын зорилгоор ашиглах болно гэж мэдэгдсэн юм. Байлдааны нисэх хүчнийг туршсан нь нисэх онгоц тээгч хөлөг онгоц арай өөр зорилгод ч хүчин зүтгэхэд бэлэн байгааг харууллаа.