2012.04.27
МАХН-аас мэдээлэл хийлээ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдан хорих хугацааг сунгасантай холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Төв аймгийн МАХН-ын мянгатын дарга Б.Батсайхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих болсон нь түүнийг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх улстөрийн захиалга гэж тус намынхан үзэж байгаагаа мэдэгдэв. Тэд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн сэдлээр, хууль бусаар баривчлагдан саатуулагдсанаас хойш 14 хоног болж байна. Монголын төрөөс зохион байгуулсан зэрлэг балмад энэхүү баривчилгаа нь НҮБ-ын Хүний эрхийн конвенци, Монгол Улсын Үндсэн хууль, бусад олон хууль тогтоомжуудыг зөрчсөн тухай Монгол Улсын Хүний эрхийн үндэсний хороо дүгнэлтээ гаргачихаад байхад, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулахгүй байна.
Хууль бусаар хийсэн баривчилгааг хүчингүй болгох ёстой байтал Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаж цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүйн тулд эрх баригчдын захиалгаар хийгдэж байгаа хууль бус үйлдэл хэмээн МАХН үзэж байна" гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.