Хятадын эрх баригчид хагаралдаж эхлэв үү
2012.03.27

Хятадын эрх баригчид хагаралдаж эхлэв үү

Хятадын Чончун хотын Коммунист намын дарга Бо Силай саяхан огцорсон билээ.

Түүнийг гэрийн хорионд оруулсан тухай "People's Daily" сонин мэдээлсэн. Үүнтэй зэрэгцээд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жон Юнканыг баривчилжээ.

Ийнхүү сүүлийн үед тус улсын томоохон албан тушаалтнууд дараалан хоригдож, хэрэгт холбогдож байгаа нь нэлээд сэжиг төрүүлж байна. Түүнчлэн тэд бүгд Хятадын Ерөнхий сайд асан Зянь Земиний талын хүмүүс байгаа нь тохиолдлын хэрэг биш бололтой.

Уг нь Зянь Земиний Шанхайн бүлэглэлийн төлөөлөл болсон Ши Жинпин ирэх намар Хятадын Ерөнхийлөгч болох нь тодорхой болоод байгаа.

Гэтэл дээрх баривчилгаанаас үүдээд тус улсын эрх баригчид хоорондоо хагаралдаж эхэллээ гэх таамгийг барууны хэвлэлүүд дэвшүүлж байна.

Эх сурвалж
Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.