Оросууд жагсаалаас залхаж байна
2012.03.24

Оросууд жагсаалаас залхаж байна

Оросууд шударга сонгуулийн төлөөх үр дүнгүй олон жагсаалаас залхаж байгааг иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулж байгаа тухай өдөр тутмын бизнесийн мэдээллийн "Коммерсант" сонинд мэдээлжээ.

Тус судалгааг төрийн мэдлийн "VTsiOM" агентлагаас явуулсан аж. Санал асуулгад оролцогчдын гуравны нэг нь буюу 38 хувь нь "сөрөг хүчнийхний жагсаал цуглааны оргил үе нь өнгөрсөн. Одоо болих хэрэгтэй" гэсэн бол өөр нэг хэсэг нь шударга сонгуулийн төлөөх жагсаал үргэлжлэх боловч оролцогчид цөөрнө гэсэн байна. Харин ердөө есөн хувь нь жагсагчид улам олширно гэж хариулжээ.

Оросын "HTB" телевизээр сөрөг хүчнийхэн хүмүүст мөнгө төлж жагсаал зохион байгуулдаг талаар нэвтрүүлэг, бичлэг цацсан нь нэлээд шуугиан дэгдээсэн юм.

Төлбөртэй жагсаалын талаар Америкийн "ТIME" сэтгүүлд гарсан "Сүүлийн үеийн Оросын үеийн уламжлал: Төлбөртэй жагсаалын улирал" гарчигтай нийтлэлд Орост эрх баригчдын ч бай, сөрөг хүчний ч бай бүх жагсаал цуглаанд оролцогчдын доод тал нь 40 хувь нь хөлсний хүмүүс байдаг гэж бичсэн байна. Уг  нийтлэлд бүр нэг хүнийг 10 арван ам.доллараар ханш  тогтсон, хүн цуглуулах захиалга авдаг Маssovki.ru нэртэй   вэб сайт байдаг тухай хүртэл дурджээ.

Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.