Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын албан хаагчид Төрийн ордонд зочиллоо
2025.06.23

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын албан хаагчид Төрийн ордонд зочиллоо

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын албан хаагчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Б.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өнгөрөгч Баасан гарагт /2025.06.20/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Төрийн ордонтой танилцах арга хэмжээний хүрээнд Төрийн Ёслол хүндэтгэлийн танхимтай танилцан, төрийн ордон дахь түүх соёлын үнэт үзмэрийн дээж болох “Хан төрийн долоон эрдэнэ” бүтээлийг үзэж сонирхлоо. Мөн Төрийн есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа.