
Б.Бат-Эрдэнэ: “Хадмын хатавчинд хэцүү байна” гэж байгаа АН-ынхан харамсалтай. Том төслүүд энэ Засгийн газарт хэрэгжиж эхэлсэн үргэлжлэх ёстой
МАН-ын Бага хурал хуралдаанаар Хамтарсан Засгийн газрыг тогтвортой үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. Ингээд Бага хуралд оролцохоор ирж буй гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Том төслүүд энэ Засгийн газрын үед хэрэгжиж эхэлсэн. Тиймээс Хамтарсан Засгийн газар үргэлжлэх ёстой. 58/68 гэдэг тоог би хэлэхийг хүсэж байна. Учир нь 68 ийн бүлэг гэдгээр МАН олонхи боловч, 58 гэдэг сөрөг хүчинтэй байна гэдэг маш хэцүү. Нэг талдаа хяналт сайн гэхдээ үйл ажиллагааны хувьд бол Эгийн голын ЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС гэх мэт дараагийн том төслүүдээ хэрхэн яюуулах вэ гэдэгтэй холбоотой асуудлууд хөндөгдөнө. Дээрээс нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлчихсэн явж байна. Энэ хүрээнд улстөржилт бол үргэлжилнэ. Төр өөрөө тодорхой хэмжээнд гацаанд орно. "Хадмын хатавчинд хэцүү байна" гэж байгаа АН-ынхан харамсалтай гэв.

Сэтгүүлч