Ж.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ сайдын засгийн газрын гишүүний хувьд бодлого, үйл ажиллагааг бүхий л талаар дэмжинэ
2025.05.21

Ж.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ сайдын засгийн газрын гишүүний хувьд бодлого, үйл ажиллагааг бүхий л талаар дэмжинэ

Өнөөдөр МАН бага хурлаа хуралдуулж, хамтарсан засгийн газар цаашид байх уу үгүй юу гэх асуудлыг шийднэ. Тус асуудлын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Эрх барьж байгаа нам, намын их хурал улс төрийн дээд шийдвэр гаргадаг. Чөлөөт цаг хооронд намын Бага хурал намын дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Өнөөдөр намын Бага хурал хуралдаж байна. Намын дарга маань улс төрийн нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засаг, ЗГ-ын бодлого үйл ажиллагаа гэсэн танилцуулгыг хийнэ. Ингээд үүсээд байгаа асуудалтай холбоотой намын Бага хурал шийдвэр гаргах байх. Миний хувьд Л.Оюунэрдэнэ Ерөнхий сайдын ЗГ-ын гишүүний хувьд нэг танхимын багийн хүний хувьд, Ерөнхий сайдынхаа бодлого, үйл ажиллагааг бүхий талаар дэмжинэ. Хамтарсан ЗГ байгуулж улс орныхоо тэргүүлэх гол одоо бодлогуудыг хамтран хэрэгжүүлэх байр суурьтай санал нэг байгаа" гэлээ

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан