
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан
2025.05.21
Ж.Алдаржавхлан: МАН дангаараа ЗГ байгуулвал маш хүнд ачааг үүрч, их эсэргүүцэл, тэмцэл дунд зовж 2028 он хүрнэ
МАН-ын Бага хурал 15.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Хуралдаанаар Хамтарсан Засгийн газрыг тогтвортой үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм. Ингээд Бага хуралд оролцохоор ирж буй гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, МАН дангаараа Засгийн газар байгуулбал маш хүнд ачааг үүрч, маш том эсэргүүцэл, тэмцэл дунд явна хэмээн дүгнэж байна. Ерөнхий сайдын байр суурь, итгэл үнэмшлийг эхлээд Бага хурлаар сонсъё гэж бодож байна. Хамтарсан засгийн газрыг Бага хурлаар шийдсэн. Тиймээс энэ Бага хурал асуудлыг нэг тийш нь шийдэх байх. Дахин хэлэхэд МАН дангаараа буюу 68-уулаа Засгийн газраа байгуулаад явбал маш хүнд ачааг үүрнэ. Улстөржилтөөс ангид байхад ч хэцүү. 64 гишүүн хууль баталдаг. Тэгэхээр 68 хүнтэй МАН хуулиа батлахад ч их л хүндрэлтэй гэв.