А.Ариунзаяа: Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулж хамтарсан Засгийн газар байгуулсан шийдвэрээ эргэж харна
2025.05.19

А.Ариунзаяа: Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулж хамтарсан Засгийн газар байгуулсан шийдвэрээ эргэж харна

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар бүлгийнхээ хуралд оролцсон. Ерөнхий сайд хэвлэлд өгсөн мэдээллээ бидэнд өгсөн. Хүү нь энэ долоо хоногт ирэх юм билээ. Одоогийн байдлаар аль нэг байгууллагаас албан ёсны дүгнэлт гараагүй байгаа учраас бид хүлээгээд байж байна. Ерөнхий сайд ч өөрөө шалгуулахад бэлэн байгаа гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулах санал гаргасан. Гэхдээ хувийн асуудлаа хэлэлцүүлэх гээд байгаа юм биш. Засагт хамтарсан намын гишүүд хэвлэл мэдээлэлд, бас бүлэг дээрээ Засгийн газраас гарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулж хамтарсан Засгийн газар байгуулсан шийдвэрээ эргэн харж ярилцъя гэж байгаа юм. Удирдах зөвлөл хэзээ хуралдах тов гараагүй байна" гэв.