УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. 2026 он бол энэ парламентын бүрэн эрх талдаа орж байгаа цаг хугацаа. Бас энэ 8 сард эхэлсэн, 14 мега төсөл цаасан дээр байсан, 20 жил улс төржсөн, бизнесийн, улс төрийн бүлэглэлүүдийн дундах маш том тэмцэл дундуур явж ирсэн. Гашуун сухайтын төмөр замыг холбож чадсан, 14 мега төслийн 1-ийг эхлүүлж чадсанд талархалтай байна. Энэ том төслүүд хэрэгжих гэж нэлээн юм болдог юм байна. Ер нь Гашуунсухайтыг ярих болгонд л янз, янзын асуудал сөхөгдөж гарч ирдэг. Тэгэхээр дараагийн 13 төслүүдээ амжилттай явуулах нь та бидний хувьд туйлын чухал. Энэ стратегийн ордуудыг ямар түвшинд эргэлтэд оруулах вэ. Энэ 16 ордоо ярьж байгаа юу, цаана нь буй 30 гаруй ордоо ярьж байна уу? Үүнийг тодорхой болгочихвол уул, уурхайн салбар дээр ажиллаж байгаа компаниуд болон иргэддээ ч ойлгомжтой болно.
Эрдэс таван толгойн хувьцаатай холбоотой, ялангуяа төрд нэг сая төгрөгөөр өгчихсөн, 3 хуваагаад өгчихсөн маш олон хүний гомдол байгаа. Үүнийг ЗГ-ын тэргүүн бол ЗГХЭГ-т энэ асуудлыг судлаад танилцуул гэдэг ийм чиглэлийг өгсөн. Энэ ямар түвшинд явна. Татвар, нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлууд ЗГ өргөн барина гэсэн. Хэзээ өргөн баригдах вэ. ХАА-н салбартай холбоотой нэг асуудал байгаа. ХАА-н салбарыг хэрхэн дэмжих вэ, Ноолуур, барьс шир гэх мэт... Нийгмийн үйлчилгээ хүн төвтэй гэж байна. Өнөөдөр энэ үйлчилгээ үүндхүрч чадаж байна уу, үгүй юу? Ямар их хүнд суртал, бухимдал, чирэгдлүүдийг дагуулж байна гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд анзаарч л байна. Саяхан группын асуудал яриахад хөдөө орон нутгаас маш их иргэд холбогдож байна .