
2025.05.14
Ачаа эргэлт хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 83-165 сая тонн болж өсөх хил холболтын төмөр замын ажил эхэллээ
МОНГОЛ, ХЯТАДЫН ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ТӨМӨР ЗАМЫН БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлаа эхлүүллээ.
Төмөр замын нийт урт нь 19.5 км, Гүүрийн урт 9.4 км, Өндөр 8-28м, Өргөн Нарийн хос царигтай томоохон бүтээн байгуулалт болно.Тус төмөр зам ашиглалтанд орсноор:
- Ачаа эргэлт хоёр дахин нэмэгдэнэ.
- Нүүрсний экспорт 83-165 сая тонн болж өснө
- Жилд 1.5 тб ам.долларын нэмэлт орлого олно
- ДНБ 2 дахин, Нэг хүнд ноогдох ДНБ 10000 ам.долларт хүрэх гэх мэт давуу талууд бий болно.