“Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ
2025.05.06

“Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ

Хамтарсан Засгийн Газрын төлөвлөж буй 14 мега төсөл бүгд нэг нэгнээ нөхсөн, нэг нь нөгөөгөөсөө уялдсан үндэсний кластер төслүүдийн цогц юм. 14 мега төсөл бүгд ус хэрэглэнэ.

Энэ 14 мега төслийн 5 мега төсөл нь говийн бүсэд хэрэгжинэ. Тэгвэл эдгээр төслүүдийн усны хэрэгцээг хангахын тулд цаашид гүний усыг ашигласаар байх уу гадаргын устай хамт хосолсон байдлаар ашиглах уу гэдэг асуудалтай ирээдүйд тулгарах болно.

Тийм учраас Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 14 мега төслийн хүрээнд “Цагаанбургастай–Онгийн усан цогцолбор”-ыг байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг өнөөдөр /2025-05-06/ эхлүүллээ.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан