2025.04.25
Р.Сэддорж: Аппликэйшний зээлййг хэтэрхий хялбар, хурдан шуурхай авч байгаагаас үүдэн иргэд өрийн сүлжээнд орж байна!
УИХ-ын чуулганы /2025.04.25/-ны өдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Зээлийн хар жагсаалтын хугацаа дээр яагаад олигтой хөдөлгөж чадахгүй байгна. Нэг удаагийн утасны төлбөрөө тухайн сардаа төлөөгүй байж болно шүү дээ. Энэ мэтийг банктай энэ мэтээр холбох шаардлага байхгүй. Тэр хүн нэг сард ямар нэгэн шалтгаанаар төлөөгүй байж болно. Ингэлээ гээд банкны хар жагсаалтад 6 жилээр ордог нь ямар учиртай юм бэ? Том зээлдэгч нарыг бол ойлгож байна. Иргэдийн нийтлэг зээлдэг хэмжээний хугацааг 2-3 жил болгож болохгүй юу? Аппликэйшний зээл хэтэрхий хялбар, хурдан шуурхай авч байгаагаас үүдэн иргэд маань бол маш их өрөнд орж байна!Мэдээж хүний эрхийн асуудал ч гэсэн маш хялбар аргаар зээл аваад өрийн сүлжээнд ороод байгаа юм биш үү?
Тэтгэврийн зээл дээр Монгол банк юу хийчхэв! Тэтгэвэр авч байгаа хүмүүс бол хамгийн хариуцлагатай, хамгийн хэрэгтэй болоод л авч байгаа. Настан буурлуудаас тэтгэврийнх нь хэмжээг багасгаад 70/30-тай байсныг 50% руу буулгачихсан. Иргэд үүнд дургүйцлээ илэрхийлж байна. Яагаад ийм шийдвэрийг гаргав?
Анх зээл авч байгаа хүнийг муу зээлдэгч гээд хамгийн өндөр хүүгээр өгдөг байсан нь хэвээрээ байгаа юу? Оноотой болсноор тухайн хүний мэдээлэл сайн гэж харагдах уу? Зээлдэгчийн зээлийг төлж байгаа теллерийн алдаанаас болоод нэг төгрөгийн өр үүсээд тэр нь хамгийн муу гэсэн ангилалд орсон байсан тохиолдол гарч байсан. Энэ алдааг яаж хаасан бэ?
Зээл авах гэж байгаа хүн оноо харах зөвшөөрлөө өгч байж л зээл авах эрх үүснэ. Тэгэхээр улиралд нэг удаа үнэгүйгээр оноогоо харах эрх заавал байх ёстой.
Монгол банк гар утасны төлбөрөө төлөөгүй хүнийг хар жагсаалт руу оруулдаг. СӨХ-ны төлбөрөө төлөөгүй хүнийг банкны жагсаалт руу оруулдаг. Энэ асуудлыг Монгол банкнаас оруу оруулж ирэх байх. Үүн дээр ноцтой асуудлууд байгаа учраас тухтай УИХ-ын гишүүд сайтар ярилцах хэрэгтэй!

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан