БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025.04.22

БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Говийн бүсийн дөрвөн аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр аймгийн ХЖТ-д арга хэмжээ зохион байгуулагдаж Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн дарга. Л. Цэдэвсүрэн, УИХ-ын Ёс зүй дэгийн байнгын хорооны дарга Б. Баярбаатар болон МУ-ын төрийн албаны зөвлөлийн гишүүд, аймгуудын салбар зөвлөлийн дарга нарын төлөөлөл болон Өмнөговь аймгийн ЗДТГ, Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц. Амартөгсийн илтгэл, хэлэлцүүлгүүд тавигдаж байгаа юм. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон аймгийн хэмжээнд ажиллаж буй төрийн албан хаагчдын төлөөллүүд оролцож байна.

Энэ өдрийн хэлэлцүүлэг илтгэлүүд МУ-ын хэмжээнд төрийн албаны шинэтгэл үр дүн, Төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал, нийгмийн баталгаа, хүний нөөц удирдлагын тогтолцоо болон төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал чиглэлээр явагдаж байгаа юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан