
2025.03.30
Гурвантэс сумын иргэдтэй уулзаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн хамтаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдтэй уулзлаа.
Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
- Гурвантэс сум орчмын усны чанарын асуудал,
- Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Шивээхүрэн боомт руу холбогдох автозамын асуудал,
- Үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудад Гурвантэс сумаас инженер, техникийн ажилчид түлхүү авахад анхаарах асуудал,
- Уул уурхайн төслүүдийн нөлөөллийн бүсийг холбогдох хуулинд суулгах асуудал,
- Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай холбоотой асуудлууд голлов.
- Архидалт хавтгайрч буй асуудлыг хүртэл хөндөв.
Идэвхтэй оролцож, асуулт асуусан иргэддээ мэдээллийг тодруулан, эргэж мэдээлэх болно.