Б.Бат-Эрдэнэ: Цаашдаа алсын хараатай бодлогыг нэвтрүүлэх, малчдыг илүү орлогожуулахад салбарын бодлого чиглэдэг байх хэрэгтэй
2025.04.15

Б.Бат-Эрдэнэ: Цаашдаа алсын хараатай бодлогыг нэвтрүүлэх, малчдыг илүү орлогожуулахад салбарын бодлого чиглэдэг байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд ажиллав. /2025-04-15/

Тэрбээр, Заримд нь загнуулж, заримд нь үнсүүлж, эцэст нь нэгдэж чадсан Малчдын зөвлөгөөн байлаа.  Бид малчдынхаа санаа бодлыг сонсож төрийн бодлогод зөвөөр нэвтрүүлдэг байх ёстой. Хэдийгээр Малчдын зөвлөгөөнөөр нэг малаас гарах ашиг шим, гарцыг нэмэгдүүлэх тухайд хөндөн ажиллаж байгаа ч малчид бухимдалтай байна: "Малчны зээл, зуд турхан улсаас хойшлуулсан зээл, хоршооны зээл гээд олон зээлүүд зэрэгцээд байна. Ноос, ноолуурын орлогоос зээлээ төлнө гэж бодож байсан ч санасан хэмжээнд хүртэл өсөлгүй уналаа" гэдгийг шүүмжлэлтэйгээр хэлж байна. Цаашдаа алсын хараатай бодлогыг нэвтрүүлэх, малчдыг илүү орлогожуулахад салбарын бодлого чиглэдэг байх хэрэгтэй гэв.