Б.Мөнхсоёл: Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдал УРУУДСААР байна
2025.04.25

Б.Мөнхсоёл: Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдал УРУУДСААР байна

УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн. 

Аливаа хууль батлахын өмнө хамаарал бүхий байгууллагуудаас саналыг нь авч тусгахыг хуульчилсан. Ялангуяа 4 дэх засаглал буюу төрийн үйл хэргийг хянах субьект нь хэвлэл мэдээлэл юм.

Олон улсын зөвлөх Тоби болон Глоб интернэйшнлийн Х.Наранжаргал УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлд хандаж Хэвлэлийн эрх чөлөөний хууль нэлээн түүхий байна. Дахин ажлын хэсэг гарах байх тэнд орооч хэмээн санал болгож байв. 

Учир нь Б.Мөнхсоёл гишүүн ННФ-д ажиллаж байхдаа эдийн засгийн хөтөлбөрөөс гадна хэвлэл мэдээллийг давхар хариуцаж тэднийг чадавхижуулах зорилгоор Columbia University, Financial Times зэрэг хүндтэй байгууллагуудаас сэтгүүлч, багш нар авчирч сургаж, өөрөө өөрийгөө зохицуулах механизм үүсгэх (одоогийн Хэвлэлийн цэц), эздийн ил тод байдал, мэдээллийн эх сурвалжаа нууцлах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зэрэг олон асуудлаар 2000-аад онд ажиллаж байсан билээ. Тэрбээр Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлыг "Уруудсаар байна" хэмээн дүгнэжээ.