МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.04.18
Эдийн засаг, Худалдаа

Э.Батшугар: Баялгийг хэн нэгэн бүтээдэггүй байгаль монголчуудад өгсөн энэ утгаараа монголчууд бүгдээрээ өгөөжийг нь хүртэх ёстой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

 УИХ-ын гишүүн Э.Батшугар:

Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэдэг концепц бол маш зөв  концепц учир нь монгол улсад засан байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй энэ бол байгаль бол монголчуудад өгсөн энэ утгаараа монголчууд бүгдээрээ өгөөжийг нь хүртэх ёстой. Хамгийн зөв механизм бол байгалийн баялгийн сангаараа дамжуулж монгол улсын иргэн бүр хүртэх ёстой.Ингэснээр баялгийн хараал эсхүл галлонд өвчнөөс ангижруулна гэсэн үг мөн эдийн засгийн өндөр өсөлтийн статистикийн тоог өрхийн хаалгаар шууд оруулах бололцоо нээгдэж байгаа. Өнөөдрийн оруулж ирсэн хуулийн төсөл бол маш зөв ялангуяа засгийн газар болон боловсруулсан хүмүүс их зүйл судалж уншсан гэж харж байна учир нь дэлхийн хамгийн сайн практик жишгүүдийг монгол улсын хууль тогтоомжид нутагшуулсан байна. Төрөлжсөн сан бол зөв механизм, Ирээдүй өв сан бол Норвегийн тэтгэврийн сантай адилхан боловсруулагдсан байна. Хуримтлалын сан бол яг өнөөдөр Кувейтийн хөрөнгө оруулалтын сан болон Саудын Арабын сантай адилхан концепц байна. Хөгжлийн сан бол Татарын хөрөнгө оруулалтын сантай адилхан концепц орж ирсэн байна.Энэ хуулийг баталснаар нэг сумаар гурван туулай буудаж байна гэж ойлгож болно. Энэ хууль батлагдсанаар нийгэм эдийн засагт эерэг нөлөө нь бол макро түвшинд манай эдийн засгийн дархлаа сайжирч дээшилнэ, зээлдэгчийн зэрэглэл сайжирна. Төгрөгийн ханш улам баталгаатай болж төгрөг чангарах бололцоо нээгдэнэ мөн инфляцийг түвшинд нь барих бололцоо нээгдэх юм. Сангийн менежментээ хийхдээ хүний нөөцийг хэрхэн бэлдэх вэ? Эрсдэлийн менежментийн тогтолцоог ямар байдлаар менежмент хийх вэ?    

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.     

ШИНЭ МЭДЭЭ