Нанзад

Баярчимэг

Албан тушаал
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал
Мэргэжил
Салбар
Эдийн засаг, Худалдаа
Туршлага
10 жил
Сонгинохайрхан дүүргийн иргэдэд шагнал гардуулав
2024.02.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд шагнал гардуулав

XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон Луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн төр захиргаа, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.

Монгол Улсын Засгийн газрын шагнал Хөдөлмөр нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгээр СХД-ийн 27 дугаар хорооны иргэн Ш.Батчимэг, Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр СХД-ийн 20 дугаар хорооны иргэн Д.Батсүх, 39 дүгээр хорооны иргэн Д.Янжинсүрэн, Нийслэлийн ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр 37 дугаар хорооны иргэн Ж.Цэцгээ нар шагнагдсаныг гардуулан өглөө.

Та бүхэндээ халуун баяр хүргэе! Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

ШИНЭ МЭДЭЭ