МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний эрх, эрх чөлөө, улс үндэстнүүдийн эв нэгдлийн төлөөх лон улсын хуралд оролцлоо
2024.02.06
Гадаад харилцаа

Хүний эрх, эрх чөлөө, улс үндэстнүүдийн эв нэгдлийн төлөөх лон улсын хуралд оролцлоо

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан АНУ-ын Вашингтон хотноо Хүний эрх, эрх чөлөө, улс үндэстнүүдийн эв нэгдлийн төлөө 72 дахь жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын хуралд оролцлоо.

Дэлхийн 127 орны удирдагчид, парламентын гишүүд, хууль тогтоогчид, хүний эрх, тогтвортой хөгжлийн төлөөх байгууллагууд, бизнес эрхлэгчид гээд мянга шахам төлөөлөгчид хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй зарим асуудлуудыг онцлон хэлэлцэв.

Тус хуралд АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден, Руанда Улсын ерөнхийлөгч Пол Кагаме, Филиппин Улсын Парламентын дэд дарга Тони Пет Албано, АНУ-ын Конгрессын гишүүд, Мужийн захирагч нар, Италийн нэрт дуурийн дуучин Андрэй Бочелли зэрэг улс төр нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Хүүхдийн бэлгийн мөлжлөгийн эсрэг асуудалд олон улс орон анхаарч, энэ төрлийн гэмт хэрэг цахим орчинд үүсгэгдэх нөхцөл бүрэлдэж байгааг онцолж байв.

Энэ өдрүүдэд АНУ-ын Конгресс Meta (Facebook, Instagram) Tik Tok, Snapchat, X зэрэг олон нийтийн сүлжээний удридлагуудыг оролцуулан ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ нээлттэй сонсгол хийсэн.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан Азийн орнуудын парламентын гишүүд, хууль тогтоогчидод хандан Азийн хүүхдүүдийг цахим орчинд хамгаалахад нэгдэн ажиллах санаачилга гаргасан бөгөөд хуралдаанд оролцогч улс орнуудын төлөөлөл дэмжсэн байна. 

Монгол улс УИХ-ын хаврын чуулганаар ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙГ хэлэлцэн батална.

ШИНЭ МЭДЭЭ