МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.12.01
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Баттөмөр: Технологийн ололтыг ашиглан малчдын амьдралын чанарыг дээшлүүлэхэд "бодлого" байна уу?

УИХ-ын намрын ээлжит чуулган Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн /2023-12-01/ хуралдаанаар нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсож байна. 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: 

Монгол Улсын хөгжлийг өвөлжилт болон хөдөөгийн хөгжилтэй холбоотой асуудлыг том зургаар нь авч  үзэх ёстой. Дэлхий нийтээр ган тохиож байна гэж байгаа. 2,5 хэмээр дулаарах юм бол олон хот далайн ёроолдоо орно гэх. Манайх чинь 4,2-4,5 хэмээр дулаарчихсан явж байгаа. Тэгэхээр ийм нөхцөлд цөлжилт, ган гэдэг зүйл чинь үүсээд байгаа. 

Малын өвчлөл энэ судалгаан дээр бол 637 өрхийн 276 мал өвчтэй. Африкт гардаг өвчин хүртэл Монголд гардаг юм байна л даа. Малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар зүйл хийгдэж байна. Энэ чухал асуудал шүү. Тэгтэл манай монгол махын өвчтэй гээд эрсдэлтэй ангилалд оруулчихсан байдаг гэх. Манай малчид бол байгалиас хэт хамааралтай өвс ургамал ургавал мал нь өнөтэй өвөлжинө, өвс ургахгүй бол байхгүй. Тэгэхээр энийг цаашдаа эрчимжүүлэх нь нэн чухал бодлогын асуудал.  21-р зуунд манай малчдын амьдрал ямар байх ёстой юм бэ? 

ОУ-ын байгууллагын гаргасан судалгаагаар ядуурал хотынхоос хөдөөгийнх нь 4 дахин их байна гэх. Тиймээс малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ШУТехнологийн ололтыг ашиглаж малчидаа туслах, дэмжих чиглэлийн бодлогууд юу байна вэ? 

Сүүлийн асуулт эрчим хүчтэй холбоотой, эхний 10 сарын байдлаар гаднаас авч байгаа эрчим хүч 22,5 хувиар нэмэгдчихэж. Энэ юунаас болж байна. Бөөрөлжүүт,  таван толгой станцуудын чинь тендер юу болж байна. 

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Мал эмнэлгийн газрын дарга нар тус тус хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ