МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэж оролдож байна
2023.11.28
Улстөр

Цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэж оролдож байна

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн гэж бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээллийн эхэнд онцлов. Нэгдүгээрт, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Хоёрдугаарт, цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар сонсгол зохион байгуулах бол шинжээчтэй явуулах ёстой хэмээн үзэж хойшлуулсан.

Гэтэл УИХ-ын Тамгын газраас "Сонсголыг явуулсанд тооцсон. Тиймээс энэ асуудлаар нэг жилийн дотор дахин сонсгол явуулахгүй байх хуультай" гэсэн хариуг ирүүллээ. Энэ бол цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэсэн оролдлого. Хорин их наядын тайланг иргэд мэдэх боломжгүй боллоо гэж О.Цогтгэрэл дарга ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ