БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзав
2023.11.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзав

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ким Жун Гүг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын харилцаа стратегийн түншлэлийн хүрээнд хөгжиж байна.

Монгол Улсын иргэд Солонгос Улсад зорчих визний асуудалд анхаарал хандуулж, иргэд харилцан зорчих нөхцөлийг илүү хөнгөвчилж өгөх хүсэлтийг уулзалтын үеэр тавилаа.

Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсад олон Солонгос жуулчид ирсэнд баяртай байгаагаа хэлээд, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох яамд ажиллаж байгааг дуулгав.

Элчин сайд Ким Жун Гүг Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр эртний найрсаг, сайн харилцаатайг дурдаад, хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагааны “Алтан үе” эхэлж байна гэж тодотгов. Цаашдаа хоёр улсын эдийн засгийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд түлхүү ажиллана гэдгээ Элчин сайд Ким Жун Гүг хэллээ.

Монголчуудад олон удаагийн виз олгох, визний нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд цаашдаа ч анхаарал хандуулж ажиллахаа Элчин сайд Ким Жун Гүг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ