Нанзад

Баярчимэг

Албан тушаал
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал
Мэргэжил
Салбар
Эдийн засаг, Худалдаа
Туршлага
10 жил
Төв цэвэрлэх байгууламжийн лаг дахин боловсруулах төслийн багийнхантай уулзлаа
2023.11.08
Орон нутгийн хөгжил

Төв цэвэрлэх байгууламжийн лаг дахин боловсруулах төслийн багийнхантай уулзлаа

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лаг дахин боловсруулах төслийн ТЭЗҮ боловсруулж буй БНСУ-ын эрдэмтэн инженерийн багийн гишүүдийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг хүлээн авч уулзлаа.

Тус баг ТЭЗҮ боловсруулах ажлын явц, дундын тайлангаа танилцуулах үеэр лаг хатаах болон шатаах хосолсон ажлыг хамтад нь хийх зүйтэйг зөвшилцөн ТЭЗҮ боловсруулахаар танилцуулсан. Манай нөхцөлд хатаахын зэрэгцээ хатсан лагийг шатааснаар үйлдвэрийнхээ эрчим хүчийг шийдэх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна. Шатаасны дараа гарч ирэх үнс нь цементтэй холихоор барилгын сайн чанарын бүтээгдэхүүн болох юм. Тодруулбал, хоногт 2500 тонн лаг усгүйжүүлэхэд 75 хувийн чийгшилтэй 200 тонн лаг үүсэх бөгөөд үүнийг агаарын өндөр даралтат зууханд хатаах замаар 67 хувийн чийгшилтэй 160 тонн лаг буюу үнс бий болно гэж тооцоолж байна. Энэхүү лаг дахин боловсруулах үйлдвэр нь олон улсын жишгээр медиум буюу дундаж хэмжээний үйлдвэр бөгөөд үйлдвэрийг байгуулахад урьдчилсан байдлаар 30-48 сая долларын санхүүжилт шаардлагатай тооцоо байна.

Төслийн баг ТЭЗҮ хийгээд дараа нь хөрөнгө хайж хугацаа алдах бус, богино хугацаанд шийдэл олж үйлдвэрийг эхлүүлж ажил хэрэг болгох тал дээр санал нэгдсэн. Мөн БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөл шаардлагын талаар зарим мэдээллийг авлаа.

2024 оны 1 сарын 10 гэхэд ТЭЗҮ-г эцсийн байдлаар дуусгаж, хүлээлгэн өгнө. БНСУ-ын хөрөнгө оруулалт, ноу-хау, техник технологийг нэвтрүүлэх тал дээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа солонгосын эрдэмтэн, инженерийн багт УБХК ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ