МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“ОЮУНЛАГ ХЭНТИЙ” СУРАГЧДЫН ӨДӨРЛӨГ ӨМНӨДЭЛГЭР СУМАНД БОЛЖ БАЙНА
2023.11.20
Орон нутгийн хөгжил

“ОЮУНЛАГ ХЭНТИЙ” СУРАГЧДЫН ӨДӨРЛӨГ ӨМНӨДЭЛГЭР СУМАНД БОЛЖ БАЙНА

“Сумын сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд Lead Khentii клубээс УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүдийн дэмжлэгтэйгээр “Оюунлаг Хэнтий” сурагчдын өдөрлөгийг Өмнөдэлгэр суманд зохион байгууллаа.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн сайд дэд М.Ганхүлэг нар, сургагч багш нарын хамт Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн ахлах ангийн 100 гаруй сурагчидтай уулзаж байна.

Төгсөх ангийн сурагчдад зориулан ЭЕШ-д амжилттай бэлдэх, гадаад улсад суралцах боломж, дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд амжилттай оролцох, англи хэлний мэдлэгээ сайжруулах зэрэг олон талт мэдээллийг сургагч багш нар хүргэж байна.

Мөн төгсөх ангийн 43 сурагчдад “ШИНЭ АЛХАМ 2024” ном болон YESH.MN платформын 10 сарын эрхийн хамт гардууллаа. Энэхүү ном нь мэргэжлээ зөв сонгох, амжилтад хүрэх хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ