МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаан бэрс шатрын клубийн 16 дахь удаагийн сургалт боллоо
2023.11.03
Орон нутгийн хөгжил

Улаан бэрс шатрын клубийн 16 дахь удаагийн сургалт боллоо

5 жилийн хугацаанд 320 гаруй хүүхдийг шатрын анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулаад байгаа тус клуб энэ удаад Дархан-Уул аймгийн ууган сургууль 1-р сургуулийн дунд ангийн 20 сурагчийг сонгон сургалтдаа хамрууллаа.

Сургалтын явцад тоглосон бүртгэлээр хамгийн өндөр оноотой 5 сурагчийг клубийн аварга шалгаруулах тэмцээндээ урьж оролцуулах юм. Цаашдаа оюуны спортыг хөгжүүлэх чиглэлд сургуулийн захиргаа, эцэг эхчүүдийн оролцоо дэмжлэг чухал. Үүсгэн байгуулсан Улаан Бэрс шатрын клубээс аймгийн, улсын, олон улсын аваргууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ