Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 13 дахь удаагийн уулзалт боллоо
2023.11.02
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 13 дахь удаагийн уулзалт боллоо

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 13 дахь удаагийн уулзалт, хуралдаан Тайланд улсын Чианг Май хотод 10-р сарын 30-аас 11-р сарын 03-ы өдрүүдийн хооронд зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээнд 35 орны 250 гаруй оролцогчид, тэр дундаа Латин Америк, Африк, Азийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар, төрийн болон олон нийтийн байгууллагын удирдлагууд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага түүний харьяа төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Энэ удаагийн хурал уур амьсгал, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд мал аж ахуйн салбарын дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг сайжруулах олон талт түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Тус арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож байна. Тэрбээр 2018 оноос тус хөтөлбөрийн Удирдах хорооны гишүүнээр ажиллаж байна.

Манай улсын хувьд Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөртэй нягт хамтран ажилладаг бөгөөд Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар хуралдааныг 2018 онд эх орондоо амжилттай зохион байгуулж байсан.

Манай улс тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийг Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, 2018-202 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ