НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ
2023.10.30
Орон нутгийн хөгжил

Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ

Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, ажилтан албан хаагчдын хамт нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл илэрхийлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Мөн Монгол Улсын төрийн далбаа, нийслэлийн далбааг мандуулж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын нийслэл хотоо үүсэж байгуулагдсан өдөрт нь хүндэтгэл үзүүлэхийн сацуу хойч үедээ түүхээ мартахгүй явахыг сануулан захиаслаж байгаа нэг хэлбэр юм.

Нийслэлийн иргэддээ нийслэл Улаанбаатар хот үүсэж байгуулагдсаны 384 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ