Нанзад

Баярчимэг

Албан тушаал
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн Гүйцэтгэх захирал
Мэргэжил
Салбар
Эдийн засаг, Худалдаа
Туршлага
10 жил
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023.10.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо, Хүүхдийн эрхийн дэд хороо, Хүүхдийн хуульчдын клуб хамтран “Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилт" сэдэвт хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч доктор, профессор П.Одгэрэл нээж хэлэлцүүлгийн ач холбогдол, үр дүн, онцлогийн талаар онцлон тэмдэглэлээ. Учир нь тус хэлэлцүүлгийн хувьд хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн ханган ажилладаг төрийн байгууллага, алба хаагчид, Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагуудын голлох алба хаагчдын оролцуулсан төдийгүй хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлын талаар тэдний санал дүгнэлтийг сонсож, цаашид эрх зүйн зохицуулалтыг хэрхэн боловсронгуй болгох талаар бодит кейс, баримт, практик судалгаан дээрх үндэслэсэн санал дүгнэлтэд үндэслэснээрээ онцлог юм.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын хэлэлцүүлсэн итгэл, санал дүгнэлтүүдийг өнөөдөр Улсын Их Хурлаар хэлэлцэх түвшинд байгаа Хүүхдийн эрхийн хамгааллын хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтөд тусгуулах үүднээс албажуулан хүргүүлэх юм.

Ийнхүү хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдын үнэтэй санал дүгнэлтүүд Амьд хууль гарах өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооноос санаачлан Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил газар, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, Төрийн бус байгууллагын хамтын оролцоотойгоор зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Болд-Эрдэнэ, илтгэгчээр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, анхаарах асуудал", Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.Энхбаатар "Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, анхаарвал зохих зарим асуудал", Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан “Хүүхдийн эрх, хамгаалал", Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Д.Нямбат "Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөл", Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Долгорсүрэн "Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын Их Хуралд өргөн барьсан илтгэлүүд, хүүхдийн эрхийн асуудлуудыг тусгасан байдал" сэдвээр тус тус илтгэлүүд хэлэлцүүллээ.


Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан мөн алба хаагчдыг идэвхтэй оролцуулсан Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил газар, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, Төрийн бус байгууллагуудад талархсанаа илэрхийлье. Хэлэлцүүлэгт оролцсон хүн бүрийн үнэтэй санал, дүгнэлтүүд Хүүхдийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгоход зохих хувь нэмрээ оруулах ач холбогдолтой байв.

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал дүгнэлтийг Хүүхдийн эрхийн хамгааллын хууль тогтоомжийн төсөл дээр ажиллаж байгаа ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдэд хүргүүлэх шиийдвэрийг гаргалаа. Мөн хэлэлцүүлгээс хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгоход зайлшгүй иргэн бүрийн анхаарах ёстой гол зарчим болон эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх талаар тодорхой уриалгыг гаргахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ