МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан хотын цэвэр усны шугам сулжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ
2023.10.19
Орон нутгийн хөгжил

Дархан хотын цэвэр усны шугам сулжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ

Монгол Улсын засгийн газар, Австри Улсын засгийн газрын хамтын хэлэлцээрээр хийгдэх Дархан хотын цэвэр усны шугам шинэчлэлт, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төслийг өнөөдөр эхлүүллээ. Уг төсөл нь Австри улсын “ЮНИ КРЕДИТ” банкны санхүүжилтээр эргэн төлөх нөхцөлгүйгээр 7,5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 14 км цэвэр усны шугам, 15 мянган ширхэг ухаалаг тоолуурыг шинэчлэх юм.

Дархан хотод 170 орчим км цэвэр усны шугам байдаг үүнээс 90 орчим км нь олон жилийг элээсэн насжилт өндөртэй байдаг. Монгол Улсад усан хангамжийн уйл ажиллагаанд ухаалаг тоолуурын системийг анх удаа Дархан хотод нэвтрүүлсэнээр сайн жишгийг бий болгож, ухаалаг хэрэглээний давуу тал, ач холбогдлыг бодит утгаар бий болгох юм.

ШИНЭ МЭДЭЭ