МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УЛААН БЭРС ШАТРЫН КЛУБ 5 НАС ХҮРЧ БАЙНА
2023.10.17
Орон нутгийн хөгжил

УЛААН БЭРС ШАТРЫН КЛУБ 5 НАС ХҮРЧ БАЙНА

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Улаан бэрс" шатрын клубыг 2018 онд шатрын спортын 1-р зэргийн тамирчин О. Ажигцэрэн багштайгаа ярилцаж үүсгэн байгуулж байсан бол энэ жил 5 дахь жилдээ хичээллэж байна.

Энэ хугацаанд 15 удаагийн сургалтаар 300 гаруй хүүхдэд шатрын анхан шатны мэдлэгийг олгосон байна. 2023-2024 оны хичээлийн жилийн эхний сургалтаа Дархан сумын 1-р сургуулийн дунд ангийн 20 хүүхдийг хамруулан 16 дахь удаагийн сургалтаа эхэлж байна.

Оюуны гэгдэх шатрын спортын анхан шатны мэдлэг олж авах, цаашид улам хөгжүүлж мэргэжлийн тамирчин болоход гэр бүлийн дэмжлэг чухал байгааг нээлтийн үеэр ирсэн эцэг, эхчүүдэд онцлон, гурвалсан гэрээг байгууллаа. Сургалтанд хамрагдаж буй эдгээр хүүхдүүдээс клубийн тамирчин бэлтгэгдэж аймаг, бүсийн, улсын, олон улсын тэмцээнд амжилт гаргасан шилдэг тамирчид төрнө гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ