МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх үүднээс спорт тэмцээн зохион байгууллаа
2023.10.16
Орон нутгийн хөгжил

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх үүднээс спорт тэмцээн зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлтэй хамтарч дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх үүднээс 2021 онд спортын тэмцээнийг зохион байгуулж байлаа.

Тэр үед 50 хүрэхгүй иргэний дунд зохион байгуулагддаг байсан бол өнөөдөр 15 багийн 400 гаруй тамирчид хурд хүчээ сорьж өрсөлддөг, хүлээдэг, уламжлал болгон зохион байгуулагддаг спортын наадам болтлоо өргөжсөн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол хөдөлмөрлөх чадвараа алдсан, халамж хүсээд сууж байдаг хүн огт биш. Тэд бол бидэнтэй адил нийгмийн дуу хоолой болсон, баялаг бүтээгчид, бүтээлч хүмүүс гэж боддог.

Тэр үүднээсээ 2023 онд Баянзүрх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд уулзаад асуудлаа ярьдаг, шийддэг, бие бялдраа хөгжүүлдэг, бизнесээ өргөжүүлдэг дундын буюу "Share Hub"-тай болгох ажил эхлээд байна. Энэ ажил товлосон хугацаандаа амжилттай хэрэгжиж чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмж нэмэгдэнэ.

Хамтран ажилладаг Б.Мөнххишиг тэргүүнтэй, БЗД Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл /Амжилтын Гэгээн Од ТББ/ хамт олондоо амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ