МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.09.26
Зам, Тээвэр

"Ногоон Дэү" маргаашнаас Улаанбаатарчуудад үйлчилж эхэлнэ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын санаачилгаар нийслэлийн нийтийн тээврийн салбарт 14 жилийн дараа парк шинэчлэл хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн удирдлагуудтайгаа хамтраад 2023 оны сүүлч гэхэд Daewoo загварын 600 орчим автобус, Skywell загварын бүрэн цахилгаан 100 гаруй автобусаар парк шинэчлэлийг үе шаттай хийхээр ажиллаж байна.

Daewoo нь Казахстан, Коста Рика, Мяньмар, Солонгос, Пакистан зэрэг улсад салбар үйлдвэрээ байгуулжээ. Тус компани дизель, хий, цахилгаан, газан хөдөлгүүртэй гэх мэт олон төрлийн автобус үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан корпораци билээ.

Daewoo автобусны үйлдвэр 2005 онд Вьетнам улсад 100 хувь Солонгос эд анги, сэлбэг хэрэгслээр угсрах салбар үйлдвэрээ байгуулж, өнөөдөр тэнд Нийслэл хотод явах цоо шинэ автобуснуудыг нийлүүлж байна. Маргаашнаас эхний 20 автобус Улаанбаатарчуудад үйлчилж эхэлнэ

ШИНЭ МЭДЭЭ