МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ж.Сүхбаатар: Хуулийн төсөлдөө парк, цогцолбор, дэд бүтцийн асуудлаа тусгах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл нь бидний шинэ цагийн дүр төрхийг илтгэсэн хууль юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэх үгэнд бид одоохондоо хэвшээгүй байна. Чухамдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж юу юм гэж...

Монголын соёлын асуудлыг Дэлхийн түвшинд гаргах, орчин үед дэлхийн зах зээл дээр улс орно оо сурталчлахаас гадна томоохон бизнесийн салбар болон хөгжиж буй хэмээн ойлгодог. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтэц, парк, цогцолбор, кластер гэх зүйлс маш чухал.

Бид үндэсний соёл мэргэжлийн урлаг аа дэмжих ёстой. Их эзэн Чингис хааны музейг одоогийн Ерөнхийлөгч маань, ерөнхий сайд байхдаа эхлүүлж улмаар ашиглалтад оруулсан. Динозавруудын ертөнцийг бид Өмнөговь аймагт барьж байгуулан түүндээ жуулчдаа хүлээн авах боломжтой. Өвөрмонголд жуулчид ихээр ирдэг. Манай үндэстний соёлыг тэнд үзүүлээд байна шүү дээ..

Тухайлбал, дуу хуурын өлгий нутаг Дундговь аймагт парк байх юм уу, цогцолбор байх юм уу. Энэ хуулийг гаргаснаараа дэд бүтэц, парк, цогцолбор, кластер гэсэн асуудлууд байна. Энэ бүхэн хэрэгжиж байж, үндэсний соёлын асуудлууд бизнесийн агуулгуудаараа бодитой байна. Мэдээж хэрэг наана нь музей болон урлагийн бүтээл үйлдвэрлэлийн асуудлууд ярьж буй ч Монгол Улсыг илүү томоор харуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг олон тулгууртай болгоход бидэнд дэд бүтэц нэн чухал.

Түүний асуултад, Соёлын сайд Ч.Номин хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ