МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.18
Эдийн засаг, Худалдаа

Ц.Идэрбат: Төсвийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн хүчин зүйл юу байх вэ

УИХ-ын чуулганы /2023.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Төсвийн хүрээний мэдэгдэлээс бидний ард түмэндээ ярьсан зүйлийн үнэн зөв харагдана. Орлогын хувьд Ерөнхий сайд өнөөдөр Топ-100 аж ахуй нэгжийн үйл ажиллагаан дээр эхний хагас жилийн байдлаар 1,1 Их наяд төгрөгийн давсан орлоготой тэнцэх орлого орлоо гэж байсан. Энэ нүүрсний салбартай холбоотой. Харин дараагийн орлого бүрдүүлэх ямар төлөвлөгөө байна. Одоо урсгал зардал дээр дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Хэмнэх тогтолцоо руу оруулах. Миний хувьд өмнө нь Хэнтий аймгийн жишээ хэлж байсан. Зөвхөн халаалтын зардлаас тэрбум төгрөг хэмнэж байсан. Улсын хэмжээнд энэ том тоо гарах болов уу гэж харж байгаа. Бас зээлийн хатуу бодлого яаж төлөвлөгдөж байна. Мөн юмны үнийн асуудлын араас цалин нэмээд нэмэргүй. Үүнийг зогсоох ямар арга байна. Гаднаас оруулж ирж буй бүтээгдэхүүн дээр үнэ ярих нь өөр асуудал. Гэтэл монголдоо үйлдвэрлэсэн гурил 50 дахин өссөн. 32 мянгаар авдаг 25 хилийн гурил 60 мянга болсон, үүнийг юу гэж ойлгох вэ.

Төр хамаг юм аа шавхаад цалин нэмдэг, юмны үнэ өсдөг, хаа хаанаа сэтгэл хангалуун байдаггүй. Энэ асуудлыг шийдэх ёстой. Бид иргэдэд цаашдаа жил бүрийн 4 сарын 01-нд цалин, тэтгэвэр улс төрөөс хамааралгүй нэмэгдээд явдаг тогтолцоо руу шилжинэ гэж яриад явж байна. Энэ төсвийн хүрээний мэдэгдэлд суугдаад явж байна уу.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ