2023.05.15
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Хэнтий аймаг шинэ “Цэнгэлдэх хүрээлэн”-дээ наадна
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ нар тойрогтоо ажиллалаа. Тэд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамтаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлийн ажилтай танилцав.
Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтсан томоохон ажлуудын нэг бол орон нутгийн төсвөөр Хэрлэн сумын төв цэнгэлдэх хүрээлэнг сэргээн шинэчлэх тохижилт, их засварын ажил юм. Ажлын гүйцэтгэгчээр “Хангай илч дулаан” ХХК шалгарсан бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн саравчны металл каркасын ажил, хана суудлын газар шороо, суурын ажил дуусаад байна. Өнөөдрийн байдлаар талбайд 30 гаруй хүн ажиллаж байгаа аж. Тэд хана битүүлэх, суудлын дам нурууны хэв хашмал угсрах, гадна цахилгааны ажил, гүйлтийн талбайн газар шорооны тэгшилгээний ажил хийж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4 талд 600 орчим авто машины зогсоол, Сурын талбай, Шагайн асар, саравчны суурь, явган хүний зам, ариун цэврийн байгууламж хийж буй.
Цэнгэлдэх хүрээлэнг дөрвөн улирлын үйл ажиллагаатай болгохоор зорьсон бөгөөд тохижилт, их засварын хүрээнд стадионы дээврийг бүрэн шинэчилж 14 блок бүхий салангид сүүдрэвч шинээр хийж, төв индэр болон ариун цэврийн байгууламжтай байхаар төлөвлөжээ.
Мөн 5337 м2 поликарбонат дээвэр, налуу хийцлэлтэй металлаар хийх аж. Барилга угсралт, засварын ажил чамгүй урагштай, үргэлжилж байгааг мэдээлээд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өөрөө өдөр бүр очиж ажлын явцыг шалгаж, харилцан мэдээлэл солилцож ажиллаж буйгаа хэллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20